Хятадуудын хайр энэрлийг хүртсэн лийрэн нүүрт Шо бүсгүй

2018/01/29

23 настай Шо Яан бүсгүй нүүрэндээ содон тэмдэгтэй төржээ. Тэрбээр төрөлхийн меланоцитик невус гэсэн оноштой бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн мэнгэ нь өвдөлт мэдрүүлэх болж, хорт хавдар болсон байж болзошгүй хэмээн эмч нар хэлжээ.

Шо бүсгүй Гуанжу хотын ядуу зүдүү гэр бүлд төрж өссөн учир түүнд эмчилгээ хийлгэх санхүүгийн бололцоо үгүй. Гэсэн ч түүнд нутгийн нь сайхан сэтгэлт хүмүүс тусалж өнгөрсөн аравдугаар сард эхний эмчилгээндээ оржээ.

 

Эмч нар Шо бүсгүйн нүүрэнд дөрвөн ширхэг бөмбөлөг суулгаж, 7 хоногт хоёр удаа бөмбөлгийг шингэнээр дүүргэж байна. Ингэснээр Шо мэнгээ авахуулсны дараа шинээр арьс залгаж оёх мэс засалд хэрэглэгдэх арьсыг өөрийн нь нүүрний арьснаас ургуулж буй юм байна.

Энэ зургадугаар сард болох мэс заслаас өмнө Шо бүсгүй 4 бөмбөлөгтэй лийрэн нүүртэйгээ амьдрах хэрэгтэй болсон аж. Шог Хятадууд өрөвдөж түүнд хандив өргөсөөр хагалгааны зардал бараг л бүрдсэн гэнэ.

С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна