“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтад "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ оролцлоо

2018/01/30

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт  өчигдөр /2018.01.29/ Төрийн ордонд  болж өндөрлөлөө. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү бизнес уулзалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ хоёр дахь удаагаа амжилттай оролцлоо.

Бизнес уулзалтын хүрээнд  ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн юм.  "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын хувьд   хоёр,  гуравдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлын  төлөвлөгөөгөө  танилцуулсан. Нийт  талбайн 15 хувьд  тохижилт, 85 хувь нь ногоон байгууламж бүхий 183 га   талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  гарснаас эхний ээлжийн 30 га талбайн тохижилт  дууссан, хоёрдугаар ээлжийн 25 га, гуравдугаар ээлжийн 50 га талбайн тохижилтын ажил үргэлжилж байна.  Бизнес уулзалтын  үеэр  Хотын дарга С.Батболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар тусгайлан уулзаж ярилцахаа илэрхийллээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ өнгөрсөн 2017 онд JCI garden төгөл,  8.4 га талбайд хийгдсэн Ботаникийн бичил  цэцэрлэгийн ногоон байгууламж, тохижилтын ажлыг бүрэн дуусгаж хүлээн аваад байна. Харин 2018 онд  2-р ээлжийн 2.5 га талбайд 9  төрөлт  экстрим спортын талбай байгуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна