Гоо сайханд ''халтай'' хүнсний бүтээгдэхүүн

2018/01/30
Шоколад идвэл батга гарна, цай уувал нүүрний өнгө зүс алдагдана гэсэн үгийг та олон удаа сонсч байсан биз ээ. Тэгвэл ямар хүнсний бүтээгдэхүүнүүд бидний гоо сайханд халтай вэ?

sweets candies зурган илэрцүүд

Чихэрлэг амттан
Та муухай арьсыг хойч үедээ өвлүүлэх бүрэн боломжтой. Амттан ходоодны ханыг цочролд оруулж, өөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг. Мөн бид арьсаа байнга зөв цэвэрлэж чаддаггүй. Тиймээс арьсны нүх сүв бөглөрч, батга гарч эхэлдэг. Чихэрлэг талх ч мөн ашиггүй бүтээгдэхүүн. Ялангуяа халуун байх үед нь идэх хэрэггүй. Ийм талх удаан боловсорч, бие махбодод удаан шингэдэг.

chips зурган илэрцүүд

Чипс
Энэхүү төмсөөр хийсэн хөгжилтэй амттан гоо сайханд бас л хортой. Чипсэнд консервант, будагч бодис болон бусад химийн бодис их хэмжээгээр агуулагддаг. Чипс гурилан бүтээгдэхүүн шиг нүүрс усаар баялаг тул биеийн галбирт муугаар нөлөөлдөг. Ийм хүнс нэмэгдэх нь целлюлит үүсэх гол хүчин зүйл болдог.

beer and woman зурган илэрцүүд

Пиво
Пивоны хөрөнгөнд В-ийн бүлгийн витамин, биотин агуулагддаг, арьсыг толигор торгомсог болгодог гээд ашиг тусын нь талаар өчнөөн л сонсч байсан биз ээ. Гэхдээ ашигтай хэмээн таныг литр литрээр нь юүлээд бай гээгүй юм шүү. Эмийн сангуудаар зардаг пивоны хөрөнгө жинхэнэ пивотойгоо бараг адилгүй. Пиво нь хоолны дуршлыг нэмэгдүүлдгээс болж хэт их идэх хандлагатай болгодог. Хэт их пиво ууснаас болж нүүр тань хавагнаж, нүдний доод зовхи харлаж, жижиг батганууд гарч ирнэ.

soda зурган илэрцүүд

Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундаанд байдаг кофеин, будагч бодис, үнэр, амт оруулагчууд бүгд ходоод гэдэсний үйл ажиллагаанд муу нөлөөтэй. Энэ нь цаашид арьсанд муугаар нөлөөлж, ядарсан, хөгширсөн харагдуулж, уян зөөлөн чанарыг нь алдагдуулдаг. Хэрвээ та хийжүүлсэн ундаанаас салж чадахгүй байвал нимбэгний хольцтой зөөлөн хийжүүлсэн ус уугаарай. Энэ нь гэдэс цэвэрлэдэг.

peperoni зурган илэрцүүд

Утсан хүнс
Утсан хиам өлссөн ходоодыг маань хичнээн удаа аварч байсан билээ. Гэхдээ түүнийг химийн нэмэлт бодисоор утдаг гэдгийг та мэдэх хэрэгтэй. Утсан хүнсэнд ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг. Үүнээс болж бие махбодод шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрдөг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна