Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу хийж байна

2018/01/31
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, "НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу хийж байна. Өнөөдрийн хууль эрхзүйгээр жилд нэг удаа НӨАТ-ын буцаан олголтыг өгч байсан. 2016 онд 497 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг  хийсэн бол 2017 оны гүйцэтгэлээр 654 мянга, 168 иргэнд 78.1 тэрбум төгрөгний буцаан олголтыг олгоно гэдгийг хэлье. Үүний дараагаар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж,  жилд нэг удаа биш улиралд нэг удаа  буцаан олголт хийж байхаар төлөвлөж байгаа. Тиймээс өнөөдөр улс орон даяар хувь хүн бүрийн данс руу НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ.

Хоёрдугаар асуудал нь, өчигдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Засгийн газрын бүх гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн байна” гэдэг ор тас үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулсан. Энэ бол үндэслэлгүй худлаа зүйл гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын зүгээс гүтгэлэг тарааж байгаа хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгөхөө үүгээр мэдэгдэж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна