Бид чөлөөт цагаа ихэвчлэн фэйсбүүк үзэж, найзуудтайгаа чатлаж, Инстаграмдаа нөгөө л нэг янзаар авахуулсан зургаа хийж өнгөрөөдөг. Чөлөөт цагаа илүү үр бүтээлтэй өнгөрөөе гэвэл доорх сайтуудаар зочлоорой.
Free Rice бол асуултад зөв хариуг сонгон хариулах тохиолдол бүрт 0.6479891 грамм будааг ядууст өгдөг сайт. Хүмүүнлэгийн ухаанаас эхлээд шинжлэх ухаан хүртэл маш олон асуултын сэдвүүдтэй бөгөөд та өөрийн хүссэн сэдвээ сонгож асуултад хариулан цагаан будаа үнэгүй авах боломжтой. Багаар болон ганцаараа асуултад хариулж оролцож болно. /www.freerice.com/
Coursera бол дэлхийн шилдэг их дээд сургуулиуд болон байгууллагуудын хичээлүүдийг онлайнаар үнэгүй үзэх боломжийг олгодог сайт юм. /www.coursera.org/
Udemy бол мэдлэгийн их дэлгүүр. 40,000 гаруй хичээлүүдээс сонгон суралцаж болно. Тус сайтыг өдөрт 10,000 хүн ашигладаг гэсэн судалгаа бий. /www.udemy.com/
Lumosity бол таны оюуны фитнесс. Хүн тус бүрд тохирсон оюун ухааны хөгжөөнт дасгалуудыг өгдгөөрөө онцлог. /www.lumosity.com/
Memorado бол тархины дасгалжуулагч. Та ухаалаг утсан дээрээ “Brain Training Games.” тоглоомыг татаж аваад тоглож байхад л хангалттай. (iOS/Android) /www.memorado.com/
Duolingo бол гадаад хэл сурах хамгийн шилдэг сайт. Хэрэглэгчид шинэ танин мэдэхүйн зүйлсийг мэдэж авч, орчуулга хийх чадвартай болдог. /www.duolingo.com/
Brainexer ой тогтоолт, тооцоолон бодох чадвар, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг оюун ухааны веб сайт юм. /www.brainexer.com/
Memrise бол гадаад хэл сурах гэж буй хүмүүст зориулж ой санамжийг нь сайжруулах зорилгоор илүү үр дүнтэй хичээлүүдийг заадаг ухаалаг утасны апплкейшн юм. /www.memrise.com/
Project Gutenberg бол цахим номын сан. Утга зохиолд шимтэн дурладаг хүн бүрт зориулсан. /www.gutenberg.org/
Curious бол өөрийн мэддэг зүйлсээ бусдад зааж сургах чин хүсэлтэй хүн бүр мэдлэгээ байршуулж, оронд нь цалин авах боломжтой сайт. /www.curious.com/
TED-ED бол сонирхолтой мэдлэг олгон зүйлсийг 10 минутад багтаан бичиж байршуулсан сайт. /www.ted-ed.com/
How Stuff Works бидний өдөр тутамд хэрэглэдэг, хэрэглэдэггүй зүйлс хэрхэн ажилладгийг энгийнээр тайлбарладаг. /www.howstuffworks.com/
Answerbag.com-оос хүссэн зүйлээ асууж болно. /www.answerbag.com/
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна