Хог Хаягдлыг дахин боловсруулж, ашиглах асуудал сансар огторгуйд ч нэн тэргүүн эгнээнд жагсах болжээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж Олон Улсын Сансрын хөлөгт эрчим хүч хуримтлуулан зай хэмнэх нэгэн сонирхолтой аргыг эрдэмтэд олсон байна.
Хүний өтгөнийг идэж болох, сансар огторгуйд ''ээлтэй'' хүнс болгон хувиргах гэнэ. Өтгөнийг шүүн ''цэвэрлэж'', өөх тос, уурагнаас өөр зүйл үлдэхгүй болтол цэвэрлэсний дараа идэж болохуйц өтгөн хүнс гарган авах гэнэ.
Пенсилвани мужийн их сургуулийн эрдэмтэн Кристофер Хаусын үзэж буйгаар хүний ялгадсыг дахин боловсруулж хүнс хийх нь сансрын аялалд маш ашигтай шийдэл төдийгүй байгаль орчин, сансар огторгуйд тун ээлтэй гэнэ. Учир нь сансарт аялахдаа хоол хүнс авч явахад маш их хэмжээний зай эзэлдэг байна. Мөн сансарт хоол хүнс тарьж ургуулах гэвэл их хэмжээний ус, эрчим хүч шаарддаг байна. Тиймээс хүний ялгадсыг дахин боловсруулж, хоол хүнсний асуудлаа шийдсэнээр зай талбай, эрчим хүч, ус хэмнэж, сансрын аяллыг уртасгаж, шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулах юм байна.
Хүний ялгадсыг дахин боловсруулж хүнсэнд хэрэглэх нь улаан лооль, төмс ургуулахаас илүү амар хялбар шийдэл. Сансар огторгуйн гүнд аялж, ертөнцийн нууцыг мэдэх хүслийн дэргэд ялгадас идэх тийм ч хэцүү биш биз ээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна