Кофеа ургамлын үр бол та бидний өдөр бүр уух дуртай кофены үр юм. Харин кофеа жимсний зөөлөн эдийг бордоо болгон хэрэглэдэг байсан ч Старбакс кофе сүлжээний ажилчид болох Ден Беливу, Эндрю Фидак нар 2015 онд Канадын TED2015 цуглааны үеэр кофеа жимсний зөөлөн эдээр гурил ''үйлдвэрлэснээ'' зарласан юм.
Тэр цагаас эхлэн дэлхийн хүмүүс амттан хийхээс эхлээд бүхий л зүйлдээ кофены гурилыг хэрэглэх болжээ. Кофе тариалагчдад илүү мөнгө олох боломжийг бүрдүүлж өгсөн кофены гурилд бүхэл үрийн гурилд агуулагддаг эслэгээс илүү их хэмжээний эслэг, кокос жимсний гурилд агуулагддаг өөх тосноос илүү тос, гадил жимсэнд агуулагддагаас илүү кали агуулагддаг гэнэ. Мөн цардуулгүй, gluten-free.
Кофены гурилд бага зэргийн кафейн агуулагддаг нь зарим хүмүүст /өндөр настан, хүүхдүүд/ тохиромжгүй байж болзошгүй.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна