Сүх шидэх тэмцээн Парисын 2024 оны олимпд орж болзошгүй

2018/02/02
Парисчууд үргэлж шинэлэг содон бүхнийг сэдэж явдаг хүмүүс. Урлаг, загвар, хоол хүнсний баялаг туршлагатай Парисчууд стрессээ тайлах шинэ арга бодож олжээ. 

Стресс тайлах танхимын эзэн эдийн засагч Томас Мюрел өөрийн стресст өртөж, зовж явсан үедээ ямар ч хамаагүй зүйл шидэж, тайвширдаг байснаасаа санаа авч сүх шидэлтийн танхимыг нээжээ. Нэг цагийн турш хана уруу сүх шидэж стрессээ тайлсныхаа төлөө та 22 доллар төлөх ёстой. 

Paris’ Hottest New Trend: Axe Throwing? зурган илэрцүүд

Сүх шидэлтийн танхим дотор аюулгүйн дүрэм чанд мөрдөгддөг гэнэ. Харуулууд стрессээ тайлахаар ирж буй хүмүүсийг согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг сайтар шалгаж оруулдаг төдийгүй өөрийгөө бэртээхээс хамгаалсан журмыг уншиж таниулдаг байна.

Жирийн өдрүүдэд Мюрелийн стресс тайлах танхимд 20-30 насны 30 гаруй хүн ирж үйлчлүүлдэг бол сарын төгсгөл, эхэн үеэр энэ тоо 50 болтлоо өсдөг байна. Энэ нь сарын эхэн буюу сүүлээр төлбөр тооцоо гарч, стресс илүү нэмэгддэгтэй холбоотой гэнэ.

Paris’ Hottest New Trend: Axe Throwing? зурган илэрцүүд

Ажлын дараа алжаалаа тайлах хамгийн сайхан арга бол сүх шидэх юм хэмээн хэлэх хүмүүс ч байлаа.

2024 онд болох Парисын олимпд сүх шидэх тэмцээнийг албан ёсоор оруулах хүсэлтэй байгаа тухайгаа ч Мюрел хошигнон өгүүлжээ.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна