“Нарантуул 2”, “Хүчит шонхор” захыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

2018/02/03
Сар шинийн баяртай холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг өөрчлөх талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. албанаас мэдээллээ. Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт, замын хөдөлгөөний хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн талаар  Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга Э.Бөхбат “Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн хөдөлгөөн эрс ихэсдэг.  Тиймээс энэ сарын 3,4,10,11-ний өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэ.  Хоёрдугаар сарын 3,10-нд тэгш тоогоор, 4,10-нд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.

Зургаан  дүүрэгт  1-2 худалдааны өргөтгөсөн төв, зарим захуудын үүдэн дээр замын хөдөлгөөнийг зохицуулах эрх бүхий ажилтныг ажиллуулна. Нарантуул 2, Хүчит шонхор захын урд талаас Судалт төвийн уулзвар хүртэлх замыг  08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа ” гэв.
Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна