Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Жүнь тэргүүтэй төлөөлөгч хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хоёр тал Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан байна. Үүний хүрээнд БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын зүгээс Замын-Үүд Эрээний чөлөөт бүсийг түшиглэн хорио цээрийн бүс, махны үйлдвэр байгуулах талаар санал тавьжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна