Харви Вайнштейныг зөвтгөсөн шийдвэртэй санал нийлээгүй жүжигчин эмэгтэй Роуз Макговен шүүхийн шийдвэрийг “өрөвдөлтэй” гэж нэрлэсэн тухай Entertainment Weekly хэвлэл бичсэн байна.
Вайнштейн өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан нэгдүгээр сарын 30-ны мягмар гарагт шүүхээр даван заалдсан хэргээ зөвтгүүлж чаджээ. Түүнийг 1997 онд Вайнштейн хүчиндсэн гэх өргөдлийг Макговен шүүхэд гаргасан байв. Хэргийг Вайнштейны талд шийдэх болсон шалтгаан нь жүжигчин бүсгүйн менежерын цахим шуудан болжээ. Түүний дагуу хоёр тал зөвшөөрсний дагуу болзсон ч хэрэг явдалд харамсаж байна гэж Макговен ярьсан гэж шууданд өгүүлсэн байжээ.
Мөн продюсерын талын гэрчийн өөр нэг материалаар, Вайнштейн өөрт халдсан гэж Макговен хэзээ ч Аффлект яриагүй нь цахим шууданд нь бичигдсэн байжээ.
Жүжигчин бүсгүйн төлөөлөгч өөрийн ээлжид хэлэхдээ, “яахын аргагүй үнэнийг үгүйсгэх гэсэн өрөвдөлтэй, гунигтай, хуучны, сексист / хүйсээр гадуурхсан/ оролдлого” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна