Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан ил задгай худалдаалж буй шингэн сүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
16 сүүний дээжийг лабораторийн шинжилгээнд хамруулахад, гурав нь буюу 19% нь усны хольцтой, хоёр нь буюу 12,5%-д бруцеллёз өвчний үүсгэгч илэрсэн байна. Түүнчлэн улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулахад нэг дээжинд хлорамфеникол илэрсэн байна.
Мөн малын эмийн замбараагүй хэрэглээ нь малын эмэнд дасалтай болгож, мах сүүнд нь антибиотик ихээр үлдэх шалтгаан болжээ. Дулааны боловсруулалт хийгдээгүй, гарал үүсэл тодорхойгүй, баталгаагүй малын түүхий сүү худалдан авахаас татгалзахыг хэрэглэгчдэд Нийслэийн мэргэжлийн хаяналтын газраас сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна