Дундад зууны үеийн эрчүүдийн дотны найз ''Ариун бүс''-ний түүх

2018/02/08

Та эхнэртээ итгэдэг үү? Танд хэрвээ боломж гарвал эхнэрийнхээ үнэнч байдлыг улам бататгахыг хүсэх үү? 

Дундад зууны үеийн эрчүүд бүгдээрээ дээрх асуултад тийм гэж хариулсан юм даа. 

Cartoon of a woman in a woman in a chastity belt

Эр нөхөр нь дайнд мордохдоо эхнэртээ ''ариун бүс'' зүүж өгдөг байсан явдал загалмайтны аян дайны үед олны дунд алдаршсан байна. 1500-аад оны үед бий болсон гэх ''Ариун бүс''-ийг 1800-аад оны үед ч ашиглаж байсан гэх баримтууд байдаг. 

Холбоотой Зураг

''Ариун бүс''-ийг бид дундад зууны үеийн уран зохиол, түүнээс сэдэвлэгдсэн кинонуудаас харж болно. Жишээлбэл ''Робин Гүүд'', ''Эрчүүд эмэгтэйчүүд'' гэх мэт. Гэхдээ хүнийг тамладаг энэхүү жижиг төхөөрөмжний жинхэнэ түүх юу байв?

chastity belt зурган илэрцүүд

''Ариун бүс'' бол эмэгтэй хүний бэлэг эрхтний хэсгийг түгжиж, хурьцал үйлдэх болон гар хангалга хийх боломжгүй нөхцлийг үүсгэдэг ''хамгаалалт'' юм. Бүс маш жижиг нүхтэй бөгөөд үүгээрээ бохироо гадагшлуулах боломж олгодог. Дундад зууны үеийн эрчүүд эхнэрээ, охиноо ариун байдлаа хадгалж, үнэнч байхыг нь бататган энэхүү бүсийг зүүлгэдэг байж. 

Эр нөхөр нь дайнаас бүснийх нь түлхүүртэй хамт эргэн иртэл эхнэр нь төмөр бүс зүүх үүрэгтэй байв.

chastity belt зурган илэрцүүд

''Ариун бүс''-ний тухай шашны номлолд болон эртний уран зохиолд дурдагдсан байдаг бөгөөд эдгээр баримтуудаас үзэхэд нэг бол ''ариун бүс''-ийг хүмүүс амьдралдаа хэрэглэдэг байсан, эсвэл зүгээр л хошигнож, орой унтахаасаа өмнө харж инээх гэж бүтээсэн гэсэн хоёр дүгнэлтэд хүрч байна.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна