Ажлын ширээ жорлонгийн суултуураас их вирус үржүүлдэг

2018/02/08
АНУ-ын эрдэмтэд нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Нян, вирус судлаач хэсэг эрдэмтэн албан тасалгаа, гэрийн “вирус үржүүлдэг” тавилгыг судалсан байна. Жорлонгийн суултуурт нян хамгийн их байдаг? гэж хүмүүс боддог. Гэтэл бичгийн ширээ нян үржих, хамгийн таатай орчин болдгийг тэд тогтоожээ.

Учир нь бичгийн ширээг цэвэрхэн гэж санаад эзэд тэр бүр арчиж цэвэрлэдэггүй. Ажлаа хийх үед ширээн дээрээ хоол, цай, кофе асгадаг. Дэвтрийн болон бичгийн хавтсаар тээгдэж ирсэн нян ширээн дээр үлддэг аж. Харин жорлонгийн суултуурыг байнга угааж цэвэрлэн ариутгадаг тул нян, вирус нь байнга устдаг гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна