“Алтан гадас” одонг уут уутаар нь орон нутаг руу явуулж байна гэв

2018/02/08
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Сошиал орчин арай хэтэрч байна. Хүнийг ямар ч үндэслэлгүй гүтгэдэг, нийгмийг хагалан бутаргах хэрэгсэл боллоо. Энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирээч. Хоёрдугаарт, Төрийн шагналын хуульд өөрчлөлт оруулмаар байна. Хөдөө орон нутагт уут уутаар нь “Алтан гадас” өгч байна гэнэ. Эх орныхоо төлөө зүтгэж явсан настангуудыг хараад өрөвдлөө. Ажил хийж, зүтгэж явсан ахмадууд нь тэмдэг зүүчихсэн, нөгөөхөө шагнал гээд ойлгочихсон явж байх юм.  Иргэдтэй уулзалт хийхээр “шагнал авах гээд тодорхойлолтоо өгсөн, яриад өгөөч” гэх юм. Энэ асуудалд анхаараач. Гуравдугаарт, УИХ-д орж ирж байгаа асуудлаар улстөрждөгөө зогсоож, эрүүл саруулаар харах нь зүйтэй. Хуулиудыг амьдрал дээр хэрэгжих талаас нь хармаар байна” гэсэн юм.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна