Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамыг түр хаав

2018/02/08
Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч байгаатай холбогдуулан Улаанбаатараас Дархан, Сэлэнгийн чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.

Мөн Өвөрхангай, Дундговь чиглэлийн автозамуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан, хальтиргаа гулгаа ихээр үүссэн талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна