​Эрчүүдээс ''залхсан'' бүсгүйчүүд зөвхөн эмэгтэйчүүдийн аралд очих боломжтой

2018/02/09
Финландын далайн эрэг дээр бүсгүйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахыг урьтал болгосон зөвхөн эмэгтэйчүүдийн арал нээгджээ. Бүсгүйчүүд арал дээр йог хийж, бясалгаж, хоол хийх хичээлд сууж зөвхөн өөртөө цаг зарцуулах юм. Ямар ч эр хүн байхгүй учраас эмэгтэйчүүд чөлөөтэй, өөрийнхөөрөө байж, стрессээ тайлж чадна хэмээн эмэгтэйчүүдийн арлыг үндэслэгч, эмэгтэй хүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг SuperShe холбооны үүсгэн байгуулагч Кристина Рут үзэж буй юм байна. 

khristina roth supershe зурган илэрцүүд

Рутэд эмэгтэйчүүдийн арал байгуулах санаа анх Калабасын арлуудаар аялалд явж байхад нь төржээ. Тэрбээр эрчүүд эргэн тойронд нь байхад эмэгтэй хүн хэрхэн ''аашилж'' буйг анзаарчээ. ''Эргэн тойронд нь сайхан залуу байвал эмэгтэй хүн уруулаа будаж, үсээ янзлах гэх мэтээр сайхан харагдах тал дээр анхаарлаа хандуулдаг. Бидний арлын гол зорилго бол эмэгтэйчүүд зөвхөн өөрийнхөө эрүүл мэнд, сайн сайханд анхаарлаа хандуулах боломжийг олгох юм. '' хэмээн Кристина хэлжээ.

Холбоотой Зураг

Арал энэ оны зургадугаар сарын 18-аас эхлэн зочдоо хүлээн авах бөгөөд арал дээр очих хүсэлтэй хүмүүс урьдчилан бүртгүүлэх шаардлагатай гэнэ. /https://supersheisland.com/. 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна