Сэтгэл хөдлөлөө бичиж биш, эможи явуулж илэрхийлэх илүү амар санагдах үе бий. Үгээр илэрхийлэх аргагүй, эсвэл үгээр илэрхийлмээргүй байгаа зүйлсийг бидний өмнөөс эможи хэлдэг шүү дээ.
2017 онд шинээр 239 эможи нэмэгдэж байсан бол 2018 онд 157 шинэ эможи зохион бүтээсэн байна. Хүн бүрийн арьс, үсний өнгө, дэлхийн улсуудын онцлог төрхийг тусгахыг хичээдэг эможи зохион бүтээгчид энэ удаа халзан, улаан үст, буржгар хүмүүст зориулж эможи бүтээсэн гэнэ.
Жил бүр Консортиум Юникодын эможи зохион бүтээгчид Apple, Microsoft, Facebook компанийн хүсэлд нийцэх эможи зохион бүтээх ажилдаа ордог. Ингээд шинэ эможинуудтай танилцацгаая.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна