Таны хүүхэд чадах чинээгээрээ оролддог, хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй, үр дүн нь таны хувьд чухалгүй байсан ч хамаагүй. Хүүхдийн хувьд хийж буй үйлдлийнх нь үр дүн бус, үйл явц нь өөрөө чухал.
Хүүхдийн хувьд ажил хийх, тоглох хоёр нэг л ижил зүйл
Ажил бол тоглоомд хэрэг үл болох болгоомжлол, анхаарал төвлөрлийг ямагт шаарддаг. Ийм учраас хүүхэд гэрийнхээ ойр зуурын ажил үйлд оролцож байвал оюун ухаан болоод хөдөлгөөний чадварууд нь хөгжихөд тун их хэрэгтэй. Хүүхдийг цаг үргэлж тоглодог болгож сургах хэрэггүй юм. Нэгэнт ингэсэн хойноо гар хөлийн үзүүрээр хийчихээр ажлуудыг ч гэсэн эргээд хийж сургахад хэцүү. Амьдралаа хөнгөвчлөхийн тулд “жаахан хүүхдийг ажиллуулах нь харгис явдал ” гэж үздэг эцэг эхчүүд хүүхдэдээ хувь дутуу хүртээж буй л хэрэг шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна