Ганц бие хүмүүст зөвлөх нь: Амьдралаа өөрчлөх 10 алхам

2018/02/09
Гэр бүлгүй, гоонь бие хүмүүс ганцаардах, зожигрох нь их байдаг. Ажил, гэр гэсэн нэгэн хэвийн амьдрал эцэстээ ямар ч сонирхолгүй, утгагүй санагдаж, стресс бухимдалд өртөх нь ч бий. Харин танд зөвлөхөд, та энэ гоонь байдлаа өөрт ашигтайгаар эргүүлж болох боломж байгааг бүү алдаарай.

Нэг. Өдөр бүр мэдлэгтээ гурван цагийг зориул: Хэл сурах, ном сэтгүүл унших, танин мэдэхүйн хүрээгээ өргөжүүл.

Image result for study happy

Хоёр. Үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчтэй бай. (Лекц клубуудыг сонирхож, курс дугуйланд хамрагдах) Боломжоо ашиглах нь танд давуу талуудыг олгоно,

Image result for active socially

Гурав. Танилын хүрээгээ өргөжүүлж бай. Эвсэг найрсаг харьцаа тогтоохоос бүү халшир. Харьцаа холбооноос л жинхэнэ үерхэл хайр сэтгэл эхэлдэг шүү дээ.

Image result for friendly women and men

Дөрөв. Цаг заваа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй.Татлаа түлхээгүй энэ байдал чинь таны давуу тал. Иймд өөртөө ашигтай ажлын хувилбар судлах, мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар.

Image result for study

Тав. Биеийнхээ эд эс бүрийг, нүүрний арьс, дотоод эрхтэн тэр ч байтугай хөлийн хумсаа арчлан торд. Тэгснээр та сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй алхах болно.

Related image

Зургаа. Сэтгэл гутралд бүү авт. Хэн ч тоохгүй байна, хэний ч хувьд би чухал хүн биш гэх мэт хар бараан бодлыг толгойноосоо авч хая. Та бол хэнтэй ч адилгүй. Өөрийн онцлогтой хувь хүн.

Image result for single girl

Долоо. Моод дуурайхаас бүү ай. Давуу талаа ашиглан зоримог алхам хий. Магадгүй энэ таны өвөрмөц хувцаслалт. Эсрэг хүйстэний анхаарлыг татах ч юм билүү.

Image result for revealing clothes

Найм. Гарын дүйтэй бол. Жижиг хэрэглээний юу ч бай өөрчилж янзал. Ингэвэл амьдрал илүү сонирхолтой болно. Мэдлэг чадвар дутагдаад байвал холбогдолтой ном сэтгүүл унш.

Image result for crafty women

Ес. Төрөл бүрийн амттай хоол хийж сур. Зоримог туршилт хийхэд хэн ч танд саад болохгүй. Энэ нь хожим танд хэрэгтэй.

Image result for cooking women

Арав. Шинэ кино, концерт үзвэрийн нээлтэнд очиж бай. Энэ нь танд амьдралын гойд сайхан эрч хүч өгнө. Хамгийн гол нь юуг хамгийн сайн хийдгээ мэдэж авах. Тэгээд тэр зүйлээ л хий. Бүхнийг төгс байлгах гэж бүү хичээ. Зүгээр л амьдралаа мэдэр... Ганцаардал нь тоонд биш сэтгэлд байдаг зүйл гэдгийг ойлго. 

Image result for movie premiere women


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна