Фэйсбүүк цаг үргэлж хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс ч тэд удаа хэн нэгний зураг, нийтлэл дээр дислайк /таалагдсангүй/ гэсэн товчийг дарж, дургүйцлээ илэрхийлэх боломжийг хэрэглэгчдэдээ олгож буй ажээ.
Өнөөг хүртэл хүмүүс эерэг утгатай лайк товчны эсрэг дислайк / таалагдсангүй/ товчийг фэйсбүүкт тун хэрэгтэй зүйл хэмээн үзэж, хүсэлт гаргасаар ирсэн нь ийнхүү биеллээ олж байгаа юм байна.
Фэйсбүүк компани ''таалагдсангүй'' товчийг шалгах туршилтын үедээ явж буй бөгөөд эхэн үедээ хэрэглэгчид зөвхөн тодорхой зүйл дээр, жишээлбэл хүмүүсийн бичсэн зүй бус, мэдрэмжгүй коммент, нийтлэлүүд дээр ''Таалагдсангүй/дургүй'' товчийг дарж болох гэнэ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна