Нэг ажлын байрны төлөө 2500 Италичууд өрсөлддөг

2018/02/13
25-30 насны Итали залуучуудын 3% нь ажилгүй гэсэн судалгаа байдаг. Италийн хотуудад ажил олгогчдийн өгсөн зарын дагуу очиж, ажлын ярилцагад орон, тэнцэж ажилтай болно гэдэг тэдний хувьд алаан. Маш олон өрсөлдөгчтэйгээс гадна 7-10 цаг явж хүрэх газарт ажлын ярилцлагад орох шаардлага ч гардаг.  Автобус унааны мөнгө, цагийн хуваарь гээд тэдэнд зохицуулах асуудал олон бий. 

Рафаель Ди Сиено тэдний асуудлыг шийдэж ажил горилогчдын автобус ашиглалтад оруулжээ. Олон ч залуу Италичуудад урам зориг өгсөн, тустай үйл хэрэг явуулж буй түүний автобус шөнийн 00:00 цагаас хөдлөн өглөөний 7:30, 08:00-д ажлын ярилцлагад орох хүмүүсийг хэрэгтэй газар нь хүргэж өгдөг гэнэ. Доорх бичлэгт үзүүлж буй 2500 залуучуудын зөвхөн нэг нь л ажилд орно гээд бодоод үзэхээр гайхмаар байгаа биз.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна