Хүүхдээ хаясан эхийг олж эрүү үүсгэн шалгаж байна

2018/02/13
Өнгөрсөн лхагва гаригт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан хэрэг гарч, Цагдаагийнхан эхийг нь хайснаар олжээ. Тухайн өдөр  15 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж буйг сонссон иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхдийн эхийг  эрэн сурвалжилж олж тогтоон баривчлаад  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. А гэх 22 настай эмэгтэй төрүүлсэн үрээ хогийн саванд хаясан байв. Нярай хүүхдийг  ЭНЭМҮТ-д эмчилж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна