Лхагва гарагт Флоридагийн Паркленд хотын Мержори Стоунмен Дуглас ахлах сургуулийн 17 гаруй сурагчдийг буудан хороосон аймшигт аллага гарлаа. Уг хэрэгт сургуулиас хөөгдсөн гэх 19 настай Николас Крузыг сэжиглэж буй юм байна. Сургуулийн удирдлагуудын мэдээлж буйгаар сургуулийн гадна буун дуу гарсны дараа дотор сонсогдож, уг хэрэг болжээ.
2012 онд ЕБС-ийн 20 хүүхдийн амийг авч одсон аллага гарч байсан бол 6 жилийн дараа ийнхүү 17 хүүхдийн амийг авч одсон хэрэг гарлаа.
Цагдаагийн ахлах Бровардын хэлж буйгаар Николас сургуулийн гадна 3 хүнийг буудан хороож, дотор 12 хүнийг буудан хороосон байна.
Түүний буудсан 17 хүний хоёр нь амьд бөгөөд эмнэлэгт хүргэгджээ.
Уг хэрэгт гашуудаж буйгаа олон хүн өөрсдийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсний дотор АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ийнхүү бичжээ.
''Хэрэгт өртсөн хохирогчдийн ар гэрийнхэнд гүн харамсал илэрхийлж байна. Нэг ч хүүхэд, нэг ч багш, эсвэл хэн нэгэн АНУ-ын сургуульд ийм аюулд өртөх ёсгүй'' гэжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна