Д.Төмөрхүлэг тэргүүтэй гурван жүдоч Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдана

22 цаг 23 минутын өмнө
Монголын жүдочдын амжилт жилээс жилд өсч өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль хүртэж бахдам амжилт гаргасан билээ. Үүнтэй ч холбоотойгоор манай бөхчүүдийг гадаад улс орнууд өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтэй болсон. 

Үүний тод жишээ бол Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг юм. Мөн манай гурван ч эмэгтэй жүдоч Азербайжаны нэрийн өмнөөс хүч үзэх болсон юм. Шинэ сар жил гарахтай зэрэгцэн арабын баян орнуудын нэг Эмират улс манай гурван бөхийг өөрийн нэр дээр барилдуулах болсон тухай мэдээ дуулдаж эхэллээ. Эд бол Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар юм байна.

Сүүлийн үед дотоодын өрсөлдөөн ширүүн болж, нэг бөхдөө амжилт нь дарагдах болоод буй бөхчүүдээ МЖБХ ийнхүү явуулахаар зөвшөөрсөн бололтой. Тэд ирэх тавдугаар сараас эхлэн тус улсын нэр дээрээс тэмцээн уралдаанд оролцох ажээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна