Мөргөлийн найман ач тус

22 цаг 33 минутын өмнө
Бурханы шашинд мөргөл үйлдсэнээр өөрийгөө бусдаас өндерт тавих омог бардам сэтгэлийг зөөлөн тахимдуу болно гэж үздэг ажээ. Зөөлөн шороотой хөрсөнд борооны ус сайн шингэдгийн адил зөөлөн сэтгэлд эрдэм номын шим тогтох нь хурдан, мартах нь удаан байдаг. Мөргөл хийхдээ эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн бодохын сацуу чухаг  дээд гурав болох багш, ном, хуврагт үнэнхүү сүжиглэн бие хэл сэтгэлийн нүглээ арилган ариусгаж улмаар гэгээрэлд хүрнэ. Хойд төрлүүддээ эрхтэн бүрэн төгс сайхан биеийг олох болно гэсэн утгатай.  Судрын ёсны номонд мөргөл үйлдэхүйн найман ач тусыг тайлбарласныг бүрэн эхээр нь хүргэе.

- Цаг ямагт тус дэм үзүүлэх нөхдөөр төгс хүрээлэгдэж санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно.
- Хойд төрлүүддээ цэвэр ариун ёс суртахуунт бүхий хүмүүн болно.
- Сүсэг бишрэлтэй амьдрах болно.
- Бусдын төлөө ихийг хийх, хамаг амыныг хөтлөх үүрэг хариуцлагыг хүлээх зориг зүрхтэй болно. Бусдыг удирдах болно.
- Тэнгэрийн болон хүний төрлийг олох болно.
- Дээдийн мөрд орох буюу буддын шашинтай уулзах болно.
- Бурханы хутгийг олж гэгээрэх болно

Бурханы шашинд дээрх гайхамшигтай ач тусыг өгүүлсэн бол шинжлэх ухаанд ч мөргөлийг тайлбарлахдаа нэг мөргөх хөдөлгөөнд 200 гаруй гимнастикийн элемент багтсан байдгийг судалж гаргажээ.

Энэ нь хүний биеийн галбирыг сайхан болгож, цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилдагийг нотолсон байна.

БНСУ-ын эмч, доктор Ким Жэйсон “108 удаа сунаж мөргөхийн ач тус”-ыг ингэж зөвлөжээ. Доктор Ким энэхүү дасгалыг “Байгалиас заяасан хоёр дахь хөдөлгөөн гэж нэрлээд хоёр  сарын дараа миний шингэн үснүүд өтгөн сайхан болсон. Бас миний нурууны архаг өвчин нэг ч зүү тавьж эмчлээгүй байхад ул мөргүй алга болсон гэж” ярьжээ.

Өдөрт 108 удаа сунаж мөргөхийн ач холбогдлыг, артерын судас хатуурахаас сэргийлж, холестриныг бууруулж, түүнчлэн хэвлийн таргалалт үүсгэдэг гол хүчин зүйлийг ихээр бууруулдаг бөгөөд сэтгэцийн гаралтай өвчинд маш сайн болохыг шинжлэх ухаанаар баталсан байна. Дундаж хурдаар 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг. Өглөө, өдөртөө хоёр удаа хийж заншвал тун сайн гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна