Тахианы цээж мах идэхээс өмнө анхаарвал зохих зүйлс

14 цаг 28 минутын өмнө

Тахианы мах – уургийн маш сайн эх үүсвэр юм.

Жишээ нь, тахианы цээжний нэг хэрчим маханд 43 грамм уураг байдаг ба хүний булчингийн хөгжилд тусалдаг байна. Энэ бол чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хямд үнэтэй учир өргөн хэрэглээнд хамгийн тохиромжтой хүнс юм.
Гэсэн хэдий ч, Оксфордын их сургуулийн эрдэмтэд тахианы цээжний маханд цагаан зураас эрс нэмэгдсэн тоо, хэмжээг харуулсан тайланг толилуулсан байна.

Эдгээр нь аюулгүй байдаг ч тахиа хэтэрхий хурдан өсөлттэй байгааг харуулдаг аж.

Хүснэгт А-д тахианы цээжний маханд цагаан судал нь маш бага эсвэл огт байхгүй.
В- Дунд зэргийн хэмжээтэй цээжний маханд жижиг зураасууд мэдэгдэхүйц харагдах.
С- 22% иас илүү байх ба мах хатуу, өөхний нэгдэл агуулсан хэмээдэг байна.

Оксфордын бас нэг судалгаа: 

Тахианы өсөлт 1957 онтой харьцуулахад 400 хувиар нэмэгдсэн гэж мэдээлсэн. Энэ өсөлт бол генетикийн өөрчлөлт дээр суурилсан дааврын нэмэгдэлтэйг тэмдэглэсэн байна.

Фермерүүд тахиандаа хурдтай өсөлтийн даавар хольсон тэжээл өгч генетикийг сайжруулах нь ил болсон. Тахианы мах амттай ч болгоомжлохын үүднээс дор цагаан холбогч эд байгааг анхаарч байх ёстой шүү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна