Баячуудын хоргодох байр ямар байдаг вэ?

2018/02/20
Хоргодох байр гэсэн нэрийг сонсоод хүн бүрийн толгойд цонхгүй, цементэн жижиг өрөөнд лаазтай нөөшлөгдсөн хүнс идэж амьдрах явдал санаанд нь орох байх. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүмүүс дайн дажин, байгалийн гамшиг зэрэг ямар ч эрсдэлээс хамгаалагдах байр сууц хүсэх болж, ингэхдээ мөн тухтай байдлаа алдахгүйг давхар хүсэмжлэх болжээ. Тэдний эрэлт хэрэгцээг мэдэрсэн Вивос компанийн гүйцэтгэх захирал Роберт Вичино дэлхий даяар өндөр зэрэглэлийн хоргодох байх барих ажлаа эхлүүлжээ. 

Related image

''Та бидний өвөө эмээгийн хоргодож байсан байр тийм ч тухтай байгаагүй. Металлаар хийгдсэн, цэргийн байр эсвэл шумбагч онгоцонд байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлдэг байсан байх. Үнэн гэвэл хүн төрөлхтөн тийм орчинд удаан байж чадахгүй.'' гэжээ.

Planned amenities include a pool and an underground garden that features simulated natural light.

Сүүлийн жилүүдэд түүний өндөр зэрэглэлийн хоргодох байр зах зээлд эрэлт хэрэгцээтэй болж захиалгуудад дарагдаж эхэлсэн байна. 

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

Дэлхийн толгой баячууд /үүнд Билл Гейтс багтана/, алдартай тамирчид, элит гаралтай гэгддэг хүмүүс ихэнх нь нууц хоргодох байртай хэмээн ''хардагддаг.'' 

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

2016 онд өндөр зэрэглэлийн хоргодох байрны борлуулалт 2015 оныхоос 700% өссөн хэмээн Техасын Райсин С компанийн ерөнхий менежер Гери Линч өгүүлжээ.

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

Лондонгийн урд хэсэгт байрладаг цөмийн бодисын дэлбэрэлтийн үед Засгийн Газрын ажилчдын хоргодох байр 4 сая долларын өртгөөр бүтжээ. 

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

Хоргодох байрны бэхжүүлсэн бүтэцтэй барилгууд нь цөмийн дэлбэрэлтэд тэсвэртэй бөгөөд цахилгаан, дулааны асуудлаа шийдсэн, тэсэлгээний хамгаалалттай, ус цэвэршүүлэх системтэй, цөмийн бодист хордсон агаарыг шүүдэг шүүгчтэй гэнэ. 

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

Ихэнх хоргодох байранд нэг жилийн хэрэгцээт хүнс дагалдах ба ногоо ургуулж болох гидропоник хүлэмжтэй юм байна. Мөн гамшгийн үед нэн хэрэгцээтэй эмч, багш зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж буй гэнэ. 

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлэн Вивос компанийн хоргодох байрны борлуулалт хурдацтай өсөж, өнгөрсөн долоо хоногт бүх хоргодох байруудаа худалдаалж дууссан ажээ. 

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

Ойролцоогоор 5000 хүн хоргодох боломжтой эдгээр өндөр зэрэглэлийн байрууд 25,000-200,000 долларын үнэтэй гэнэ. Хэр зэрэг хэмжээтэй байр худалдан авахаас шалтгаалж үнэ өөр өөр байдаг байна. Хоргодох байр бүрт ногоо тарих цэцэрлэг, үзвэрийн танхим, хичээл хийх танхим, анагаах өрөө, дасгал хийх өрөө багтжээ. 

Image result for Billionaire bunkers: How the 1% are preparing for the apocalypse

Нэг жил болон түүнээс дээш хугацаанд хүмүүс хоргодох байранд амьдрах учир тохь тухтай болон аюулгүй байх тал дээр хамгийн сайн анхаарах хэрэгтэй хэмээн Вичино өгүүлсэн юм.
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна