Илүүдэл жинтэй хүмүүст нийгэм хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ?

2018/02/21

Илүүдэл жин бол хүмүүсийн дунд оршдог хамгийн маргаантай асуудлуудын нэг. Зарим улсад илүүдэл жинтэй байх хуулиар хориотой байдаг бол, зарим улсад илүүдэл жинг гоо сайхан мэтээр ташаа ойлгох нь ч бий. Илүүдэл жинтэй зурагчин Хели Морис Кафиер бага наснаасаа хэтрүүлэн идэх өвчнөөр шаналжээ. Тэрбээр хаа ч явсан өөрийг нь хүмүүс өрөвдсөн, жигшсэн, гайхсан гэх мэт харцаар харж, зарим нь бүр жингээ хая хэмээн зөвлөхөөс нь залхжээ. Ингээд тэрбээр ''Хүлээ, үзэгчид'' нэртэй цуврал гэрэл зургуудыг гаргах болжээ. 



Хели олон нийтийн газруудад камер байрлуулж, өөрөө камерын өмнө өдөр тутам хийдэг зүйлсээ хийх бөгөөд түүний энэхүү үйлдлүүдэд хүмүүс хэрхэн хандаж, түүнийг яаж харж буйг гэрэл зурагт буулгадаг. 



Цуврал зургуудаа олон нийтийн хүртээл болгосны дараа олон ч хүмүүс Хелид жингээ хаяж, нүүрээ будаж, аятайхан хувцаславал хүмүүс чамруу ингэж харахгүй гэж зөвлөж байв. Хели хүмүүсийн зөвлөгөөг дагаж, бусдын төлөө сайнаар өөрчлөгдөж, биеэ сайхан авч явах болсон хойноо дахин зураг дартал хүмүүсийн хариу үйлдэл, харц хэвээрээ л байлаа.

Хели цаашдаа энэхүү бүтээлүүдээ үргэлжлүүлэн гаргах бодолтой байгаа бөгөөд дэлхий ертөнц тарган хүмүүст сайхан ханддаг болтол үргэлжлүүлнэ хэмээн амлажээ.




































 
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна