​300 гаруй шалгагч ХАБЭА болон Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа

2018/02/22
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй /ХАБЭА/ болон Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулж, автобусны хөлс төлөлтөнд хяналт тавьж ажилладаг 300 гаруй шалгагч хамрагдлаа.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн нийт ажилтнууд оролцсон тус сургалтын эхэнд Нийслэлийн тээврийн газрын Автотээврийн Хяналтын Улсын байцаагч н.Тумбааш, н.Мягмардорж, н.Долгорсүрэн нар мэдээлэл хийж, зөвлөмж өгөв.

Сургалтанд ХАБЭМТ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир, Ц.Ариунзаяа нар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хууль эрхзүй” сэдвээр тус төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын Мэдрэлийн их эмч Ц.Оюун “Мэргэжлээс шалтгаалах өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх” талаар сургалт хийлээ.

Харин Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт хариуцсан мэргэжилтэн, Дэслэгч О.Хатантуул Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.










































 
А.Буянгэрэл 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна