Гоо сайхны ертөнц хил хязгааргүй. Арьсны өнгө, шашин шүтлэг, хүйс үл хамааран сайхан харагдахыг хүссэн хэн бүхэн нүүр будалтаа төгс байгаасай гэж хүсдэг. Сүүлийн жилүүдэд трансжендер хүмүүсийн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны нүүр царай болгох явдал ихээхэн дэлгэрсэн бөгөөд үүний жишээ гэвэл нүүр будагч Патрик Стар, трансжендер загвар өмсөг Хари Неф гэх мэт олон хүмүүсийг дурдаж болно.
Гэсэн хэдий ч өнөөг хүртэл зөвхөн траснжендер хүмүүст тусгайлан зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаагүй юм. Харин 21 настай Жессика Блакер бүсгүй трансжендер хүмүүст зориулж Жекка гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргажээ.
Мэдээж Жекка бүтээгдэхүүнүүдийг трансжендер биш хүн хэрэглэлээ гээд сөрөг нөлөө байхгүй, харин сахлын мөр, шивээс зэргийг далдлах үйлчилгээтэй хийгдсэнээрээ онцлог. Жекка бренд бүтээгдэхүүнүүдээ амьтан дээр туршдаггүй бөгөөд органик, веган найрлагатай гэнэ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна