Өнгөрсөн шөнө буюу 2-р сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж хөнөөсөн байна. Эрүүгийн цагдаа, цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн шөнө хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлж самналт хийж өнөөдөр өглөө мөрдөн шалгах газрын алба хаагчид гэмт этгээдийг баривчилсан гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өглөө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна