Алтан-Овоо, Шилийн Богд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

2018/02/23

Жил бүрийн хаврын эхэн сарын шинийн 15-ний дотор иргэд Алтан-Овоо, Шилийн Богд уул руу гарч, хийморио сэргээхээр Сүхбаатар аймгийг зорих нь элбэг байдаг. Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал, Шилийн Богд руу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгаа. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих боломжтой. Ингэхдээ автомашины аюулгүй байдлыг хангаж туулах чадвар сайтай автомашинтай явах, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байх, аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ. Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос гурван сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна