Тэртээ 90 жилийн өмнө биеийн хүч султай, 20 нас ч хүрэхгүй үхнэ хэмээн оношлогдсон Казуцо Ниши нэрт нэгэн хүү амьдарч байжээ. Эмч нар түүнд ямар ч найдвар байхгүй хэмээн хэлж байлаа. Гэсэн ч хүү Буддийн сүмд явж, 3 жилийн турш олон төрлийн бясалгалын аргад суралцаж, сэлмийн урлагийг эзэмшжээ. Хүү өрнөд, дорнодын уламжлалт анагаах ухаанд суралцаж, биеийн хүчийг нэмэгдүүлж, эрүүлжүүлэх арга ухаанд төгс боловсорчээ. Ингээд 20 ч хүрэхгүй хорвоог орхино хэмээн оношлогдож байсан хүү инженер, Айкидо урлагийн багш болж, 1927 онд буюу 44 насандаа анхныхаа номыг хэвлүүлж насан эцэслэтлээ эрүүл чийрэг амьдарсан гэдэг.
Нуруу нугасны гэмтэл үхлийн аюултай гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс бүтэн өдрийн турш нуруугаа цэх, зөв авч явахаас гадна шөнө унтахдаа нуруугаа зөв байрлалд байлгаж байх хэрэгтэй юм. Нуруугаа цэхлэх нь хүнийг өндөр харагдуулж, эрүүл амьдрах үндсэн нөхцөл болдог. Мөн бодисын солилцоо, дотоод эрхтнүүдэд ч ач тустай.
Нуруутай адил хүзүү ч мөн амин чухал эрхтэн билээ. Өдрийн хугацаанд толгойгоо цэх байлгаж болох ч шөнө унтахдаа хүзүүгээ хянана гэдэг хэцүү, тиймээс Казуцо хүмүүст өдөн дэрний оронд хатуу, дугуй дэр дэрлэж байхыг зөвлөдөг. Хатуу дугуй дэр эхэндээ дасахад хэцүү байвал гадуур нь дэрний уут углаж, эсвэл даавуугаар боож хэд хоноод даавуунуудаа багасгах маягаар дасах хэрэгтэй.
Алтан загас дасгал
- Хатуу гадарга дээр дээшээ харж хэвт.
- Гараа дээш нь өргө.
- Хөлийн улыг шаланд хүргэ.
- Зүүн хөлөө зүүн гарын хамт урагш сунга, ингэхдээ шалнаас салгаж болохгүй. Баруун талд мөн ижил давтана. Уг дасгалыг 2 минутын турш хий.
- Хүзүүн доороо гараа зурагт үзүүлсэн шиг байрлуулж, хөлөө нийлүүлэн өлмийг аажим хоёр тийш нь хөдөлгөнө. Дасгалыг хоёр минут үргэлжлүүл.
Хялгасан судасны эргэлт сайжруулах дасгал
- Шалан дээр дээш харж хэвт.
- Дугуй дэр дэрлэ.
- Хөл, гараа дээш өргөж, өвдөг тохойгоо бага зэрэг нугалж, амьсгалаа жигд болго.
- Хөл гараа зөөлөн сэгсэр. 1-3 минутын турш дасгалыг давт.
Хөлийн ул, гарын алгыг нийлүүлж, дээш доош хөдөлгөхдөө салгаж болохгүй. Уг дасгалыг 2-3 минут давтаад 10 минут амарч, өдөрт 3 удаа хийвэл үр дүнтэй.
Гэдэс, нурууны дасгалыг зурагт үзүүлсэн байрлалд сууж хийнэ. Завилж суугаад хоёр тийш хөдлөхдөө биеэ суллаж, гэдсээ чангална. Өдөрт 3 удаа давт.
Сэтгэгдэл бичигдээгүй байна