Хамгийн этгээд шийдэлтэй цахилгаан шатны зургууд

2018/02/24

Тэнгэр баганадсан барилгууд ихээр баригдахын хэрээр бид өдөр тутмын амьдралаа цахилгаан шатгүйгээр төсөөлөх ч аргагүй. 5 давхарт ч явган шатаар гарна гэдэг бэрх санагдах болсон өнөөгийн нийгэм цахилгаан шат зар сурталчилгаа бүтээгчдийн орон зай болжээ. Ингээд азтай, адтай менежерүүдийн зохион бүтээсэн цахилгаан шатны загваруудтай танилцацгаая.



Адам бүтсэн түүх буюу домогт Миканжелогийн хамгийн алдартай зураг гоо сайхны хагалгааны эмнэлгийн цахилгааны шатны төгс зохицол болжээ. Хүмүүст шинэ нүүр царай, шинэ амьдрал бэлэглэдэг гоо сайхны мэс заслын Ким эмч анхны хүнийг бүтээсэн бурхнаас ялгаа юу байх вэ?



Шалгүй цахилгаан шат ажилдаа нойрмоглон ирж буй хүмүүст сайхан ''сэргээш'' болно биз? Шалгүй цахилгаан шаттай ижил кофе ч хүнийг сэргээх үйлчилгээтэй. Максвелл кофены үйлдвэрийн цахилгаан шат нэг иймэрхүү.



1965 онд ядуу тарчиг гэр бүлээс гаралтай Жое Голдын нээсэн дасгал хөдөлгөөн хийх зориулалттай Gold’s Gym дэлхий дахинаа тархана гэж хэн санах билээ. Өдгөө түүнийг дурсаж Gold’s Gym цахилгаан шатны шийдлээ ийнхүү загварчилжээ.



Германы хуулийн фирмийн цахилгаан шат. Энд гэрлэлтээ цуцлуулахаар ирсэн хүмүүс ихэвчлэн ирдэг бөгөөд, цахилгаан шат онгойх бүрт хосууд салж, цаанаас нь салалтын хуульчийн нэрийн хуудас гарч ирнэ.



Бразилын кино театр Супермен киноны нээлтэд зориулж 2006 онд цахилгаан шатаа ийнхүү чимэглэж байжээ.



Фоллидерм хуйхны тэжээл, үс арчилгааны компанийн сурталчилгаа.



1960 онд үсгэн байгуулагдсан Домино Пицца компанийнхан 1973 оноос хойш 30 минутын дотор амжиж хүргэж чадахгүй бол үнэгүй пицца өгөхөөр болж, үүнийгээ мөрдөж ажилласаар ирсэн. Тэдний цахилгаан шат ийм зурагтай.



Клевленд, Охиод байрлах шинжлэх ухааны төв музейн цахилгаан шатны шийдэл.





Цахилгаан шатны энэ зургийг хараад 120 жилийн түүхтэй Японы гал тогооны хэрэгсэл борлуулдаг Кагатони компанийн хутгыг шууд авмаар санагдаж байгаа биз?





 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна