БНАСАУ-д “түүхэнд байгаагүй хатуу хориг” тавина гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлажээ. АНУ-ын Сангийн яам БНАСАУ-тай холбоотой 56 аж ахуй нэгж болон хувь хүнд хориг тавихаар болсон байна. Энэ хоригоор дамжин БНАСАУ-ын цөмийн төслийн санхүүжилтийг таслан зогсооно гэж мэдэгджээ.
АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсанаар энэ удаа хөлөг онгоцны ачаа тээвэр болон худалдааны 27 аж ахуйн нэгж, 28 хөлөг онгоц, нэг хувь хүнд хориг тавих юм байна. Үүнээс гадна, АНУ-ын Сангийн яам, төрийн департмент, тэнгисийн эргийн сэргийлэлт хамгаалалтын зэвсэгт хүчинтэйгээ хамтран “Дэлхийн усан замын тээврийн анхааруулга” нэртэй баримт бичиг нийтэлж, БНАСАУ-тай худалдаа наймаа эрхлэгчдэд хориг тавина гэдгээ сэрэмжлүүлсэн байна.
Хоригт хамрагдсан хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн АНУ-ын нутаг дээрх буюу америк иргэний эзэмшилд байгаа хөрөнгийг нь царцааж, АНУ-ын иргэдийг тэдэнтэй арилжаа наймаа хийхийг хориглох юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна