“Samsung” корпорац “Galaxy” цувралынхаа 8 дугаар цувралыг “Хязгаарыг давсан чанар” хэмээн сурталчилж буй. Тэгвэл уг гар утасны нүдний солонгон бүрхэвчээр эзнээ таньдаг сканнер нь нүдний хараанд муугаар нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд сануулж байна. Runews24.ru цахим хуудсанд мэдээлснээр, уг функцыг ашигласан хэрэглэгчдэд нүд өвдөх, толгой эргэх зовиур илэрчээ.
Энэ нь хэт улаан туяаны үйлчлэлд нүдний солонгон бүрхүүл хэт мэдрэг байдагтай холбоотой юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна