Ирэх сарын нэгнээс 7 хоногийн турш орон даяар бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2018/02/27
БСШУСЯ "Музейн нээлттэй өдрүүд"-ийг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд орон даяар музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд үргэлжилнэ. Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэсэн байна. Нээлттэй өдрүүдийн хүрээнд Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, иргэн, төр, хувийн хэвшил, соёлын байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахыг БСШУС-ын сайд улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна