Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Булганыхан” уулзалт 2018 оны 03 сарын 03-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар товлогдсон билээ. Булган нутгийн уугуул, суугуул иргэдийг нэгэн дор цуглуулж, уулзуулдаг тус уулзалт нь нутгаа гэсэн сэтгэлтэй залуу, хойч үеийг бэлтгэх, орон нутгаа хөгжүүлэх бүтээлч санал, санаачилгыг дэмжих, Анхдагчийн өлгий нутгаараа бахархан омогшуулах сэтгэлийг төрүүлдэг олон ач холбогдолтой ажлуудын нэг юм.
2018 оны хувьд Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрч, яаралтай арга хэмжээ авах үүднээс хорио цээрийн дэглэм тогтоосон тул “Булганыхан” уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна