Тэнэмэл иргэд архидан согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

2018/02/27
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнэмэл иргэд архидан согтуурсан үедээ нэгийнхээ аминд хүрсэн хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

“Дулааны худагт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө 23:00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн “Арцат-111” чиглэлийн алба хаагчид ажиллаж тэнэмэл амьдралтай 21 настай, эрэгтэй А нь тодорхой оршин суух хаяггүй 33 настай, эрэгтэй Э-ийн амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна