Бусдад "төвөгтэй" хүмүүс

2018/03/02
Монголчууд бид тѳрсѳн цагаасаа л бие биенээсээ илүү байх гэж уралдан ѳрсѳлдѳж, нэгнээсээ дутуу юм шиг санагдангуутаа нѳгѳѳ хүнээсээ ѳѳ олон муулж, сайн талаараа эс гэхэд муу талаараа ч болов давуу байх гэж хоролхож байдгаасаа болж үргэлж л нэг нэгэндээ тѳвѳгтэй байдал үүсгэж байдгийг та анзаарсан уу? Бид ѳѳрсдѳѳ ийм байгаад ч сэтгэл нь ханалгүй, үр хүүхдээ ч бусдын дор оруулахгүй хэмээн элдэв муу аргад сурган дасгасаар, “хагарсан шаазанг эвлүүлж болдоггүй”-н жишээгээр бутарч сарнин, бусдын доог тохуу бас ашиг завшаан нь болсоор.
 
-Машин барьж замын хѳдѳлгѳѳнд оролцохдоо заавал бусдын ѳмнүүр орох гэж улайран зүтгэнэ. Хэн нэгнийг урдуураа оруулах ахул асар ихээр доромжлуулж буй мэт санах атгаг бодолдоо муйхарлана.  Нэг нэгнийхээ урдуур дайран зүтгэн хэрэлдэж, харааж зүхнэ. Түгжрээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацаж аваад сэтгэл нь ханах бүдүүлэг араншин. Хүмүүс уурлан бухимдаж, ажлаасаа бас зорьж яваа болзооноосоо хоцорч бүгдээрээ л бие биендээ тѳвѳг удацгаана.

-Дэлгүүрт эсвэл үйлчилгээний газарт дугаарлан зогсож байхад хэн нэг нь заавал урдуур нь орох гэж дайран зүтгэнэ. Тэдэнд дугаарлан зогсож байгаа хүмүүсийн цаг, эмх цэгц огтоос ч хамаагүй. Хэрэв урдуураа оруулахгүй бол таньдаг хүнээ хайн, дугаарлахгүй орох бүх л муу боломжуудыг эрж хайна. “Та дугаарлаад орчихооч” гэж хэлсэн хэн нэгэн руу “Би яарч байна” хэмээн хэдэрлэж, үг газар унагалгүй хэрэлдэж хараалцах аж.  Харилцааны соёл огт үгүй түүнд, бусдын ѳмнѳ орох нь “ид бах” болохоос бусад хүмүүсийн сэтгэл санаа огт хамаагүй. Бүдүүлэг хэрцгий авир нь бусдад тѳвѳгтэй байдал үүсгэнэ.
 
-Ѳѳрийгѳѳ “цайлган цагаан сэтгэлтэй” гэж итгэдэг тэрээр, ѳѳрийнхѳѳ амьдралын бүх л асуудлыг бусдад дэлгэн тайлбарлана. Уулзсан хүн болгоноосоо амьдрал ахуй хувийн асуудлыг нь “анкет”-лан шалгааж, ѳѳрийнхѳѳ жишгээр зѳвлѳлгѳѳ ѳгч сургах аж. Хэн нэгний амьдралын асуудлыг зѳвхѳн ѳѳрийнхѳѳрѳѳ жишин дүгнэж, ѳѳрийн хэмжээ хязгаартаа таацуулах гэж бусдыг зовооно. Лам бѳѳ дээр дагуулж очно, элдэв зaсал арга чарга хайна, аягүй бол хань ижил бoлох хүнийг нь сонгоно. Ѳѳрийнхѳѳрѳѳ байх гэвэл уурлана, ѳѳрийнхѳѳр нь байсангүй хэмээн гомдож хорсоно. Үнэн тѳвѳгтэй.
 
-Хэн нэгнээс тусламж гуйж юм асууна. Хэлээд ѳгѳхѳѳр лавшруулж “Чи тодруулаад ѳг” гэж шална. Хүссэнээр нь тодруулаад ѳгвѳл улам л даамжирч бүгдийг нь нѳгѳѳ хүнээрээ хийлгэх санаатай. Тусалж амжихгүй бол гомдож тунина, бусдад очиж муу ярина. Ѳѳрѳѳ толгойгоо ажиллуулж гараа хѳдѳлгѳлгүйгээр бусдыг ашиглан бүх л зүйлээ хийлгэж бүтээчих санаатай. Ажил амжихгүй байгаагаа учирлавал “Сүртэй амьтан бэ?” хэмээн шаралхдаг. Ѳѳрѳѳ болохоор бусдад туслахыг огтоос хүсдэггүй. Гэсэн атлаа ямар нэгэн асуудлаар үргэлж л бусдаас гуйж тѳвѳг болж явах аж.
 
-Хэн нэгнийг үзэн яддаг олон хүмүүс бий. Тэр хүнийхээ тухай нүүрном дээр үргэлж муучлан доромжилж, хамтдаа үзэн ядахыг бусдад уриална. Жаахан эргэлзэнгүй хандсан хүмүүсийг тэр хүнийхээ “хам хэрэгтэн” болгож давхар давхар доромжилцгоодог. “Чи эх оронч шүү”, “Чи мундаг шүү”, “Чи шударга үнэнч шүү” хэмээн зусардсан магтаал бүхэнд бялуурч сагсуурна. Зүгээр муйхар бодолдоо хѳтлѳгдѳн бусдад тэр бодлоо тулгадаг хүмүүс олон нийтийг хагаралдуулан хэрэлдүүлж сэтгэлийн таашаал авах аж. Үргэлж нэг л зүйлийг тоть шиг давтаж, ѳѳртэй нь санаа нийцээгүй бол үзэн ядацгаадаг ийм хүмүүс бусдад тѳвѳг удаж, тээртэй санагдуулдаг юм даа.
 
Бидний амьдралын хамгийн зѳв хэв шинж нь бусдад тѳвѳг удахгүй ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах дадал мѳн гэдгийг бид ойлгох цаг нь болжээ. Чи бусдаас илүү байх нь тийм ч чухал биш, харин ѳѳрийн чадал боломжоороо амьдралаа авч явж, илүү боломж олдох ахул бусдад чин сэтгэлээсээ тусалж байх нь илүү чухал. Бие хүнийхээ хувьд хэзээ ч давтагдашгүй бүтээл учраас заавал адилхан байх албагүй. Чи хэдийгээр ѳѳрийнхѳѳрѳѳ байхыг хүсэх авч тэр нь бусдын эрх ашигт муугаар нѳлѳѳлѳхгүй байх хязгаартай. Үүнийг л бусдад тѳвѳг удахгүй амьдрал гэж үзээд байгаа юм шүү дээ. Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээ, бас хязгаартай. Тэгж байж л энэ амьдрал тань учир утгатай бас аз жаргалтай болдог юм даа. Уралдаж, хэрэлдэхээ л больчих юм сан даа монголчууд бид.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2018-03-01


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна