Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа

2018/03/07
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн нар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн  нөхцөл байдалтай танилцлаа.

Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230 мянган шоо дөрвөлжин метр ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа.

Цэвэрлэх байгууламж нь хаягдал лагаа ил задгай хатаадаг бөгөөд үйлдвэрийн бохир уснаас эвгүй үнэр бүхий лаг ялгарч тус үнэр нийслэлийн хэмжээнд тархах болсон байна. Энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудтай уулзаж санал солилцож, энэ хавар эхлэх цэвэрлэх байгууламжийн ажлын төлөв байдлын талаар ярилцлаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна