Apple компани дуу чимээний тусгаарлагчтай, тансаг зэрэглэлийн чихэвч гаргана

2018/03/07
"Apple” компани гаднын дуу чимээний тусгаарлагчтай, тансаг зэрэглэлийн чихэвч гаргахаар төлөвлөж байна. Энэхүү бүтээгдэхүүн  салбартаа тэргүүлэгч “Bose”, “Beats by Dre” зэрэг брэндийн чихэвчүүдтэй эн зэрэгцэнэ гэж ойрын эх сурвалжууд мэдээлж байна. “Apple” компани шинэ тансаг зэрэглэлийн чихэвчээ энэ оны сүүлээр гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Тус компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албанаас мэдээлснээр чихэвчийн загварыг хэд хэдэн удаа өөрчилж, шинэчлэх ажил явагдаж байгаа ажээ. “Apple”-ийн “Airpod”, “Beats” чихэвч, “Apple Watch”, “Apple TV”-ийн нэмэлт хэрэгслүүдийн борлуулалт санхүүгийн жилийн I улиралд жилийн дүнгээрээ 36 хувиар өссөн байна. Харин чихэвчийн зах зээлд тэргүүлэгч “Beats”, “Bose”, “Sony” зэрэг компаниудын жилийн орлого 2023 онд 20 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байгаа юм.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна