Уриалга

2018/03/09
Нийгмийн оюун санааг төлөвшүүлж, хөгжүүлэхэд чиглүүлэгч хүч болдог сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд та бүхнийг байгаль хамгаалах үйлдсэд манлайлахыг уриалж байна.

Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд хаягдал хуруу болон товчин зайны хор, уршгийг таниулсан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, БОАЖЯ-тай хамтран ажиллана уу.

Цаашид иргэдэд экологийн боловсрол олгох замаар байгаль хамгаалах чиглэлээр телевизүүд нийт эфирийнхээ 10 хувь, сонинууд талбайнхаа 10 хувь, цахим сайтууд тусгай булан гарган нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг хүсэе. Эх болсон байгалиа хамгаалахыг уриалж, олон нийтийг соён гэгээрүүлэх нь хэн нэгний эрх ашгийг дээдэлсэн улс төр биш, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй их үйлс юм. Тиймээс та бүхнийг уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хандлагаа өөрчилье!

УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД                НАМСРАЙН ЦЭРЭНБАТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна