Жүжигчин Р.Адъяа өчигдөр /2018.03.13/ гэртээ согтуу ирээд, эхнэрээ хэвтэрт ортол нь зодсон тухай мэдээлэл сошиалд шуугиан тарьж байна. Эхнэр нь байгууллагаараа амралтад явсанд Р.Адъяа дургүйцэж, хардалтын улмаас зодсон гэж эхнэр нь өргөдөлдөө дурджээ.
Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ асуудлыг шалгаж байгаа юм байна.
Энэ тухай Р.Адъяагийн эхнэрийн найз фэйсбүүк хуудсаараа дамжуулан олонд мэдээлсэн бөгөөд тэрбээр, “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан жүжигчин Адъяа өнөөдөр буюу 3 сарын 13-ны өглөө согтуу гэртээ орж эхнэрээ зодож, дэвсэж, багалзуурдан алахыг завдаж, одоо цагдаад шалгагдаж байгаа эхнэр нь хэвтэрт орсон байна. Гэмгүй царайлсан муу хар хөгийн амьтан чадваргүй гар киноныхоо дүр шиг архичин хүчирхийлэгч бсан байна шдээ. Өмгөөлөх хамгаалах найз нь бас бдаг юм шүү ёстой ертөнцийн шившиг болгоё л доо” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна