“Жи тайм” сүлжээний хэргийг прокурорт шилжүүлнэ

2018/03/16
Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” гэх нэртэй сүлжээ дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэгч компани гэх мэтээр ядарсан монголчуудын сэтгэхгүйгээр хэсэгтээ л тоглосон "Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг 2017 оны гуравдугаар сард баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл, эл асуудалтай холбоотой хэргийг шалгаж дууссан бөгөөд прокурорын байгууллага руу шилжүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн өргөдөл гомдлыг Улсын мөрдөн байцаах газарт хүлээж авч ажилласан. Хохирсон иргэдийг энэ сарын 20-ны дотор цагдаагийн байгууллагад ирж хэргийн материалтай танилцах шаардлагатайг цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албан дээр хүрэлцэн ирэхийг санууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна