Өнөөдөр болох үйл явдал

Өчигдөр 11 цаг 08 минут
Нийслэлийн 116 дугаар тусгай сургуульд ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгээс "Үлэг гүрвэлийн ертөнц" өдөрлөг зохион байгуулна. 

09.00 цагт МҮХАҮТ-д Агаарын тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

11.00 цагт Спортын төв ордонд гавьяат тамирчин Б.Гангаамаагийн маркыг олон нийтэд танилцуулах ёслол болно.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяны талаар УДЭТ, СУИС, Кино урлагийн дээд сургуулийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

19.00 цагт СУИС-ийн “Оуютан” театрт хөөмийн шинэ бүтээлийн “Галайхан” тоглолтын нээлт болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна