Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага ирсэн байна. Ослын улмаас нэг хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөвтөр, хүнд байдлаар бэртэж гэмтжээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу /2018.03.17/-ны оройн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр телевизийн замд улсын дугаар нь тодорхойгүй “Приус-20” маркийн авто машины жолооч Г нь оршин суух хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж, амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байна.
Жолоочийг замын цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж, үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна