Чөлөөтийн эмэгтэйчүүд хүрэл медалийн эзэд боллоо

Өчигдөр 12 цаг 16 минут
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Японы Такасаки хотод боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, КанаД, Швед, Румын, Монгол гэсэн найман орон оролцсон юм.

Монголын багт 50 кг-д Э.Нарангэрэл, Ц.Намуунцэцэг, 53 кг-ийн жинд Э.Сумъяа, Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-ийн жинд П.Орхон, 65 кг-д С.Батцэцэг, 68 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д О.Насанбурмаа, 76 кг-ийн жинд А.Чанцалнямаа нар багтжээ. 

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:

Монгол - АНУ 6:4
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл -Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг -Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг -Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор – Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг -Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг -Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа -Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна