Монголын кино урлагийн салбарт цоо шинэ эргэлтийг хийж "Маш нууц", "Зүрхний хилэн", "Маш нууц-2, Байтаг Богд", "Том толгойтоын романс", "Миний ах атаман" зэрэг олон гайхалтай уран бүтээл хийж залуусыг байлдан дагуулж байгаа "Fantastic" продакшны залуусын гэр бүлийн талаар сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна.
Жүжигчин Э.Одбаярын гэр бүл
"Маш нууц" киноны гол дүрийг чадварлагаар бүтээж охид бүсгүйчүүдийн зүрхийг булааж , хайрыг татаж явсан жүжигчин бол залуу уран бүтээлч Э.Одбаяр. Царай зүс, бие хаа, уран чадвар гээд жүжигчин хүнд байх бүх шинж бүрэлдсэн тэрээр жүжигчин бүсгүйтэй гэр бүл болж 2017 оны 9-р сард шинэ гишүүнээ өлгийдөн авсан юм.
Жүжигчин Ж.Алтаншагай
Тэрбээр гурван охинтой бөгөөд Хулан гэдэг бүсгүйтэй ханилаад 10 гаруй жил болж байгаа юм.
Жүжигчин Б.Барслхагва
"Зүрхий хилэн" киногоор МУСТА цол авсан жүжигчин Барсаа эхнэр хүүгийн хамт амьдардаг. Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө: "Эхнэр маань эдийн засгийн шинжээч мэргэжилтэй. Тэс өөр мэргэжлийн хүн хэрнээ намайг ойлгож тусалж дэмжиж байдагт нь баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Заримдаа хэдэн сараар хөдөө, гадаа зурганд явна. Нэг бол өглөө гараад өглөөтэй уралдан ирэх нь ч бий шүү дээ. Гэсэн ч эхнэр маань хэр баргийн эмэгтэй хүнээс гарахгүй тэвчээр гаргаж намайг хайрлаж дэмждэг. Миний эхнэр мундаг бүсгүй." хэмээн ярьж байжээ.
Жүжигчин Ц.Жижгээ
Залуу жүжигчин Ц.Жижгээ эхнэр болон охин, хүүгийнхээ хамт амьдардаг. Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй юм.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна